[Явцын шинжилгээг харуулах нэвтэрхий шинжилгээ]

[Датад суурилсан шинжилгээ бүхий маркетинг таны бизнест, өрсөлдөөний талбарт өөрчлөлтийг авчирна. Mágí~cÍÑF~Ó™ Íñs~íght~ систем нь хэд хэдэн дэлгэцээс PóP буюу тоглуулсан мэдээллээс хамааралтайг сорчилсон мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ба тухайн контентоос хэрэгцээт, чухлыг олж авахад туслах нарийн шинжилгээг хяналтын самбар дээр харуулна. Уг функц нь зар сурталчилгаа явуулж буй хүмүүст гүйцэтгэлийн дэлгэрэнгүй тайланг харуулж, илүү визуал шинжилгээ хийхэд нь тусалж 3-хэмжээст графикаар контентын хөрөнгө оруулалтын өгөөж (R~ÓÍ)-ийг үзүүлнэ.]

[Mágí~cÍÑF~Ó™ шинжилгээний ажлын урсгал]

[Тусгайлан өөрчилж болох контентын менежмент]

[Хэд хэдэн дэлгэцээс PóP буюу тоглуулсан мэдээллээс хамааралтайг сорчилсон мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ба тухайн контентоос хэрэгцээт, чухал зүйлсийг олж авахад туслах нарийн шинжилгээг хяналтын самбар дээр харуулна. Хэрэглэгч одоо хүссэнээрээ индексээ тохируулан, удирдах ба үүнд брэндийн нэр, цаг агаар, бүс нутаг хамаарна. Явуулж буй сурталчилгааны явцыг бүс нутгаар, мөн орчны хүчин зүйлсээр ангилан шинжилснээр цаг уурын өөр өөр нөхцөлд сурталчилгааг хэр тоглуулсныг харах боломжтой.]

[Төвөггүй дата байршуулалт]

[Өөр өөр дэлгүүрийн PÓS терминалаас борлуулалтын мэдээг системд оруулах урьд өмнөхөөс хавьгүй хялбар болсон. M~ágíc~ÍÑFÓ~™ 9 систем нь PÓS систем аль бүс нутагт байгаагаас үл хамаарч таван гол дата цуглуулах цэгийг тодорхойлон, дата харьцуулалтыг илүү хялбар байдлаар, шуурхай хийнэ. Бизнесийн байгууллагууд гүйцэтгэлийг борлуулалтын бодит дата-тай харьцуулснаар тэдгээр датаг тус тусад нь шинжлэх шаардлагагүйгээр зорилго болон төлөвлөгөөгөө нэн даруй шинэчлэх боломжтой болсон. Түүнээс гадна цаг уурын дата зэрэг орчны хүчин зүйлийг тооцон шинжилж болно.]

[Контентын хөрөнгө оруулалтын өгөөжийн шинжилгээ]

[Mágí~cÍÑF~Ó™ систем нь бизнесийн байгууллагуудад ирээдүйгээ төлөвлөхөд нь тусалж, контентын хөрөнгө оруулалтын өгөөжийн хялбаршуулсан шинжилгээг гаргана. Платформд борлуулалтын мэдээллийг оруулахад, Mág~ícÍÑ~FÓ™ контентын тоглуулсан байдлыг бодит борлуулалттай харьцуулж, уялдаа болон үр дүнг тодорхойлж гаргадаг. Ингэснээр бизнесийн байгууллагууд аль контент үр дүнтэй, аль нь үр дүнгүй байгааг мэдэж, бодит хугацаанд шуурхай өөрчлөлтийг хийснээр өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.]

[Аливаа сааталгүйгээр динамик, бодит хугацааны датаг хүргэнэ]

[Mágí~cÍÑF~Ó™ Dát~álíñ~k нь сүүлийн үеийн мэдээллийг хялбаршуулсан байдлаар, бодит хугацааны контентын менежментээр хэрэглэгчийн дата баазаас гадна датаг татах замаар Mág~ícÍÑ~FÓ™ Pl~áýér~ рүү илгээнэ. Улмаар хэрэглэгч Mágí~cÍÑF~Ó™ Dát~álíñ~k ашиглан динамик контент бүтээх ба ингэхдээ үнэ, валютын ханш, бодлогын хүү зэрэгт гарсан өөрчлөлтийг тусган, бодит хугацаанд яаралтай өөрчлөлтийг оруулах боломжтой. Энэ чадвар нь хэрэглэгчид үр нөлөөтэй мэдээллийг тусгайлан бүтээж, харуулан, контентын менежментийг хийх, үйл ажиллагааны зардлыг хамгийн бага хэмжээнд барих боломжийг олгох ба Mág~ícÍÑ~FÓ™ Dá~tálí~ñk-д шинээр нэмэгдсэн функцуудыг ашиглан бизнесийн гүйцэтгэлээ дээд хэмжээнд ахиулаарай.]

[Mágí~cÍÑF~Ó™ Dát~álíñ~k динамик контентын урсгал]

[Дата интеграци, хэрэглээ илүү хялбар боллоо]

[Mágí~cÍÑF~Ó™ Dát~álíñ~k нь динамик мэдээлэл түгээлтийг дэмждэг учир датаг хором алдалгүй шууд дамжуулж, хэрэглэгчдэд шуурхай, бодит хугацаанд мэдээлэл авах боломжийг олгодог. Mág~ícÍÑ~FÓ™ Dá~tálí~ñk нь хэрэглэгчийн олон төрлийн дата баазыг дэмжих ба хэрэглэгчийн датаг платформд холбоход дундын систем шаардахгүй учир хэрэглэгч ямар дэд бүтэц ашиглаж байгаагаас үл хамааран хялбар дамжуулалт явагдах боломжтой.]

[* Хэрэглэгчийн шаардлагаас хамаарч дундын систем эсвэл гуравдагч этгээдийн програм хангамж ашиглахыг зөвлөж болно.]

[Үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ]

[Mágí~cÍÑF~Ó™ Dát~álíñ~k нь датаг тоглуулагч руу татахын өмнө тухайн датад өөрчлөлт орсон эсэхийг тогтоохын тулд датаг кэйш хийх буюу түр хадгалдаг бөгөөд хэт ачаалал үүсгэхгүйн тулд зөвхөн шинэ датаг л татаж хуулдаг. Mág~ícÍÑ~FÓ™ Dá~tálí~ñk нь датаг мэдээллийн баазаас гаргах үйлдлийг дэмждэг. Өөрөөр хэлбэл мэдээллийн баазаас даталинк рүү зөвхөн шинэчлэгдсэн контентыг илгээнэ. Мөн түүнчлэн хэд хэдэн сервертэй нэгэн зэрэг олон талт харилцааг үүсгэх учир томоохон байгууллага, дэд бүтцийн дата дамжуулах хурдыг нэмэгдүүлнэ.]

[Шинэчлэн сайжруулсан функц, ажиллагаа]

[Mágí~cÍÑF~Ó™ Dát~álíñ~k нь датаг нөөцлөх буюу bác~kúp хийх функцтэй бөгөөд сүүлийн 24 цагийн датаг X~ML форматаар хадгалж, сүлжээнд тасалдал үүссэн үед дэлгэцүүдээр тухайн цагт тохирсон контентыг харуулна. Текст датанаас гадна, Dá~tálí~ñk нь бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн видео болон дүрс зэрэг олон төрлийн медиа контентыг дэмждэг. Үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд админ хэрэглэгчид дата модуль бүрд байгууллагын нэвтрэх эрх олгож болох ба ингэхдээ тухайн дата, контентын зөв зохистой удирдлагыг хангах тохиргоо, хязгаарлалтыг хийнэ.]