[Универсал сэлгэгч]
[Универсал сэлгэгч танд тодорхой хөдөлгөөн, үйлдэл ашиглан гар утсаа удирдах боломжийг олгоно. Та гаднын техник хангамж эсвэл урд камерыг ашиглан сэлгэх үйлдэл хийхээр тохируулж болно. Мөн өөрийн хэрэгцээнд тохируулан хэдэн ч универсал сэлгэгч ашиглахаар тохиргоо хийж болно.]
[Сэлгэгч]
[Ашиглах боломжтой хоёр төрлийн сэлгэгч байна. Та гар утсаа удирдахад хэд хэдэн үйлдэл хооронд сэлгэх үүднээс олон сэлгэгч нэмж болно.]
-
[• Камер]
[Урд камерыг ашиглах (зургаан сэлгэгчийг дэмжинэ: амаа нээх, нүдээ анивчих, толгойгоо зүүн, баруун, дээш болон доош хөдөлгөх)]
-
[• Гаднын техник хангамжийн сэлгэгч]
[Та хэд хэдэн техник хангамжийн сэлгэгчийг сонгон, Blúé~tóót~h эсвэл ÚSB~ кабель ашиглан төхөөрөөмждөө холбоорой.]
[Сэлгэгчийн ажиллагаа]
[Та дэлгэц дээрээ тодорхой зүйл эсвэл байршил сонгоод, хоорондоо холбоо хамааралтай хэд хэдэн үйлдэл хийж болно.]
-
[• Сонгох (заавал)]
[Сонгосон зүйл эсвэл байршилтай холбоотой үйлдэл хийх цэс гарч ирнэ]
-
[• Өмнөх эсвэл дараах зүйлс рүү шилжих]
[Скан хийх унших өмнөх эсвэл дараах зүйл рүү шилжих]
-
[• Автомат сканыг асаах эсвэл унтраах]
[‘Автомат скан болон тохиргоо’ функцыг идэвхжүүлэх эсвэл идэвхгүй болгох]
-
[• Нүүр дэлгэц, Дэвсгэр, Саяхан ашигласан апп-ууд]
[Үйлдэлд хамаарах товчлуур дээр дарахтай адил үйлдлээр функцыг ажиллуулах]
-
[• Bíxb~ý-тэй ярих]
[Bíxb~ý рүү залгах (хажуугийн товчийг удаан дарах)]
-
[• Мэдэгдлийг нээх эсвэл шуурхай цэс рүү очих]
[Мэдэгдлийн цонх эсвэл шуурхай цэсийг харуулах цонхыг нээх]
-
[• Дууг чангалах/ суллах]
[Утасны дуудлагын дуу эсвэл дуу тоглуулах хэмжээг чангалах эсвэл суллах]
-
[• Товших]
[Сонгосон зүйлсийг идэвхжүүлэх]
-
[• Удаан дарах]
[Сонгосон зүйл дээр удаан дарах]
-
[• Дээш, доош гүйлгэх]
[Дэлгэцийг сонгосон чигт гүйлгэх]
[Элемент эсвэл дэлгэцийн тодорхой хэсгийг сонгох]
[Универсал сэлгэгч нь дэлгэц дээрх зүйлсийг идэвхжүүлж сонгох хоёр төрлийн үндсэн тохиргоотой: Бүлэглэх болон нэг, нэгээр сонгох.
- Бүлэглэн скан хийхэд бүлэг эд зүйлсийг бөөнөөр нь идэвхжүүлээд, дараа нь дотроос нь хүссэн хэсгээ хэсэгчлэн сонгох боломжийг олгоно.
- Нэг нэгээр нь сонгоход хүссэн зөвхөн нэг л зүйлийг сонгоно.
Цэгээр скан хийх үйлдлийг мөн хийх боломжтой.
- Цэгээр скан хийхэд дэлгэц дээрх тодорхой нэг байршлыг босоо ба хэвтээ чиглэлийн уулзвар дээрх цэг дээр дарснаар сонгож болно.]
-
[• Дэлгэц болон цэсийг автоматаар скан хийх]
[Автомат скан хийх коммандыг идэвхжүүлэх эсвэл унтрааж болно (мөрөөр скан хийх горим)]
-
[• Сканнердах тоо]
[Сканнердах давтамжийн тоог тохируулах]
-
[• Сканнердах үндсэн аргачлал]
[Мөрөөр болон цэгээр сканнердах аль нэг аргыг сонгоно]
-
[• Сканнердах чиглэл]
[Дээрээс доош эсвэл доороос дээш сканнердах чиглэлийг тохируулах]
-
[• Сканнердах хурд]
[Мөрөөр болон цэгээр сканнердах хурдыг тохируулах]
-
[• Хуруугаар товшин сканнердах хурдыг түр багасгах]
[Цэгээр скайнердах хурдыг түр багасгаснаар файлыг сонгоход хялбар болно.]
[Цагийн тохиргоо]
[Универсал сэлгэгчийн цагийн тохиргоог дараах аргаар тохируулж болно:]
-
[• Эхний зүйл дээр түр зогсолт хийх]
[Автоматаар сканнердах үед эхний зүйл дээр түр зогсохоор нэмэлт хугацааг сонгож болно.]
-
[• Сонгосон зүйлийг автоматаар идэвхжүүлэх]
[Тодорхой хэсгийг сонгоход хэсэг хугацааны дараа тухайн зүйлийг автоматаар идэвхжүүлнэ. Сэлгэгч дээр ахин товшоод заасан хугацааны дотор сонгосон зүйлд хамаарах үйлдлийн цэсийг харах боломжтой.]
-
[• Дарах хугацаа]
[Сэлгэгчийн үйлдлийг танихад хэр хугацаа зарцуулахыг тохируулж болно (энэ хугацаа нь автоматаар идэвхжүүлэх хугацаанаас бага байх ёстой)]
-
[• Давтагдсан үйлдлийг алгасах]
[Нэг үйлдлийг ахин давтан хийхэд, тодорхой хугацаа тохируулаагүй л бол түүнийг алгасна]
[Харилцан үйлчлэл]
[Универсал сэлгэгч танд дуут болон хөгжимт хариу өгнө. Ингэснээр та цэгээр сканнердах үед сканнерын өнгийг өөрчлөх эсвэл харагдацыг сайжруулах үүднээс хүрээнд өнгө өөрчлөх зэрэг үйлдэл хийх боломжтой болно.]
- [Төхөөрөмжийн зургийг зөвхөн танилцах зорилгоор загварчилсан болно.]